НИЙТЛЭЛҮҮД
ШИНЭЧЛЭЛИЙН ЗАРЧМУУД
2011 оны 11 сарын 21

Хятадууд биднээс өндөр үнээр түүхий ноолуур аваад байгаа хэрнээ яагаад ноолуурын зах зээлээс монголчуудыг шахаж чадаад байдгийг, мэргэжлийн хяналт гэж бандгар байгууллага байсаар байхад бид яагаад бохир баталгаагүй хүнс хэрэглэх болоод байдгийг, яагаад хар утаа чирсэн хир даагитай автобусаар одоо хэр үйлчлүүлсээр байгааг, насаараа эрүүл мэндийн даатгал төлсөөр байж хамгийн муу үйлчилгээ авдагийг ... мэдэх ёстой олон асуулт бидэнд байдаг.

Яагаад энэ бүхэн бий болсон шалтгааныг ойлгоход, тэгээд бид яах ёстой юм гэдэг гарцыг олж мэдэхэд туслах нэг бүтээл гарсан нь М.Чимэддоржийн “Шинэчлэлийн зарчмууд” ном юм. Олон зүйл нуршилгүй түүний бүтээлээс хэсгийг нь аваад ирлээ энд. Болгоогтун.

Дэлгэрэнгүй үзэх >
БУХИМДАЖ БӨӨГНӨРСӨН ХҮМҮҮСТ ЯЛГАА БАЙХГҮЙ
2011 оны 11 сарын 3

Каддафийн үхлийн тухай амтай болгон ярьсан учраас саяхан хэдэн зураг, бичлэг сэлтхэн үзэж амжлаа

Дэлгэрэнгүй үзэх >
ГАО ШҮМАО: ХЯТАД МОНГОЛЫН АРД ТҮМЭН ИТГЭЛЦЛЭЭ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
2011 оны 9 сарын 16

Монгол Улсад сууж байсан БНХАУ-ын Элчин сайд Гао Шүмао саяхан Хятадын huanqiu.com сайтад ярилцлага өгчээ. Үүнийг орчуулан уншигчдад хүргэж байна.

Монголын “Гурав дахь хөрш”-ийн бодлогын талаар:

Монгол улс Хятад, Оростой харилцаагаа чухалчилсаар буй

Хуань цю: Гао сайд аа сайн байна уу? Саяхан АНУ-ын дэд ерөнхийлөгч Байден Хятадад айлчилсаныхаа дараа 8 сарын 22-нд Монголд нэг өдрийн айлчлал хийсэн. Байден айлчлалаараа Монголд ардчиллыг бататгах, АНУ нь Монголыг дэмжсээр буйгаа илэрхийлсэн. 8 сарын 21-23-ны өдөр БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Баг мөн Монголд айлчилсан. Байден, Ли Мен Баг нарын айлчлалын зорилгыг та хэрхэн үзэж байна вэ?

Дэлгэрэнгүй үзэх >
XII ТАВАН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
2011 оны 4 сарын 1

Таван жилийн төлөвлөгөө гэж ... дээр үед манай Монголд дандаа давуулан биелдэг айхтар төлөвлөгөө байсан байх даа, бүтээн байгуулалт хаа сайгүй өрнөөд л, мал хуйгаа үржүүлээд л зүтгээд байна, гэхдээ тийм байдлаар төлөвлөхөө больчихсон чинь малын бүүм болоод 40 сая хүрцэн гэжугаа, за тэр ч яахав, золоор нэгэнт түүх болжээ.

Дэлгэрэнгүй үзэх >
Монгол Улс - Газрын зураг дээр
2010 оны 11 сарын 29

Дэлхийн газрын зураг дээр Монгол улсыг Хятадтай нийлүүлсэн зураг мэр сэр интернэт сайт дээр үзэгддэг. Ийм зургийг албан ёсоор Тайваньд хэвлэж гаргадаг байсан бөгөөд үүний шалтгаан нь түүхийн нэлээд урт, ээдрээт учир холбогдолтой. Тиймээс аль болох товч өгүүлэхийг хичээе.

Дэлгэрэнгүй үзэх >
Хятад блогчин-оос
2010 оны 7 сарын 7

Өнөөдөр Хятадын нэг блогчин Гадаад Монголыг хятадад нэгтгэх хэрэгтэй энэ тэрээ гэсэн юм бичдэгээрээ л бичиж. Иймэрхүү зүйлс мэр сэр байдаг болохоор муу шовинистууд гэж бодоод сэтгэгдэлүүдийг нь унштал харин тун сонирхолтой санагдлаа

Дэлгэрэнгүй үзэх >
Цөөнх үндэстнийг “эебээр засах” бодлого хэрэгжих нь
2010 оны 5 сарын 25

Энэ тухай өнгөрсөн долоо хоногт болсон Шинжаан Уйгарын ӨЗО-ны асуудлаарх хятадын дээд хэмжээний хурлаар хэлэлцэж тогтон, ойрын 5-10 жилд Шинжаанд авч хэрэгжүүлэх шинэ бодлого, зорилтыг гаргалаа. Шинэ зорилтын дагуу ирэх 5 жилд Шинжаанд 2 их наяд гаруй юанийн хөрөнгө оруулах бөгөөд энэ нь өнгөрсөн таван жилд буюу ХI таван жилийн төлөвлөгөөний хугацаанд оруулсан хөрөнгөөс 2 дахин их тоо ажээ.

Дэлгэрэнгүй үзэх >
Хятадын зөөлөн хүч
2010 оны 3 сарын 12

Даяаршлын үед улс гүрнүүд эрх ашгаа хамгаалахын тулд шууд зэвсэгийн хүчээр түрэмгийлэх нь голдуу өндөр төлөөстэйн дээр асар эрсдэлтэй алхам болох учраас арай өөр арга хэрэглэх болсоныг нь Харвардын их сургуулийн профессор Жозеф С.Най “Зөөлөн хүч” гэж томъёолсон байдаг.

Эрдэмтэн Найгийн бясалгаснаар аливаа улс зөөлөн хүчтэй байна гэдэг түүний соёл нь, улс төрийн үнэт зүйл нь, дипломат бодлого нь хүчирхэг байна гэсэн үг. Товчхондоо цэргийн бус арга замаар зорилгодоо хүрэх тухай ойлголт. Дэлгэрүүлбэл нэг улс нөгөө улсыг талдаа татах, ятган итгүүлэх замаар (хүчээр бус) өөрийнхөө зорилгод үйлчлүүлэх, улмаар хэрэгтэй зүйлээ авч чадах тийм чадавхи юм. Жишээ нь, АНУ-ын хувьд найрсаг дипломат харилцаа явуулах, эдийн засгийн тусламж үзүүлэх, ардчиллын үнэт зүйл дэлгэрүүлэх, соёлын татах хүчээ түгээх зэргээр зөөлөн хүчийг ашиглан зорилгодоо хүрэх г.м.

Дэлгэрэнгүй үзэх >
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой